Өглөө буудлын хажуугийн ил лангуунуудаас шарсан тахиа, шаргал гамбир, мөстэй цай зэргийг шүүрч аваад ардаа ч, урдаа ч үүрсэн цүнхэндээ түүртэн цагаан хоолойгоор хашгичих буудлын ажилтанд зандруулан нэг эгнээнд орж тавцан руу асгарах нутгийн ардуудтай холилдон 2636-р галт тэргэнд суулаа.
Бохир ч гэж овоо юм. Лхас руу ирж очдог Т27/Т28 чинь манайхаар бол олон улсын зэрэглэл өндөртэй, тэр хэрээрээ цэвэр тухтай эд байсныг орон нутгийн суудалд орж ирээд ухаарав. Нялх хүүхэдтэй гэр бүл, цэвэрхэн костюмтай хижээл насны хүн, хамгийн дээд давхар луу авирах өндөр өсгийттэй бүсгүй, хөгжим сонсон чимээгүйхэн суух охин бандь 2, тасралтгүй чалчиж наранцэцгийн самар цөмөх 2 хүүхэнтэй айл хөрш буужээ бид. Бүгчим халуунд тархи зунгааралдан дэмий л цонхоор ширтэн цаг нөхцөөж явтал унтах цаг болсныг мэдэгдэн гэрэл унтрааж ор луугаа авирахаас өөр мэхгүй болов.
Хөх хотод удаж төдсөнгүй. Бүгчим вагоноос гарч өглөөний сэрүүнд зорчигч олох гэж эргүүлдэх таксины жолоочтой 20 зоос буулган тохирч, Эрээн хүртэл замын сүйтгэлийг өөрсдөө төлөх нөхцөлтэйгөөр дөрвүүлээ 480 зоос төлөн сууж зам дагуу шимгүй хөрсөнд ургуулсан моддыг шагширсаар үдийн 3 цаг гэхэд Эрээнд орж ирлээ. Маргааш майн нэгэн, хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан 3 хоног хил гааль амарна гэдгийг урдаас тооцсонгүй. Угаасаа одоо хил гаръя гэсэн ч амжихаасаа өнгөрсөн тул олон улсын билет дамын үнээр олж авлаа.
Эрээний буудалд замын хир тоосоо гөвж, Шанхай 2010-ын нээлтийг зурагтаар харж, Мобигийн сүлжээ барьдаг завшааныг ашиглан ах дүүс, үр хүүхэдтэйгээ холбоо барьж, сайн явснаа мэдэгдэж өнгөрөөгөөд майн нэгний өдөр монголыхоо галт тэргэнд сууж, Замын-Үүдийн элсэн шуургаар нэг сайн мялаалгаж аваад 2010.05.02-ны өглөө Улаанбаатар өртөөнд буув аа.
Энэ хүрээд 10,870 км замыг 17 хоног явсан тухай тэмдэглэл маань өндөрлөж байна. Лхасын буудлын хананд өлгөөтэй зурагт хуудсанд “10,000 бээрийг аялсан нь 10,000 ном уншсантай агаар нэгэн бүлгээ” гэсэн үгээр тэнгэрт ойрхон нутагтай, сэтгэлд дотно соёлтой, нүдэнд дулаахан хүн зонтой Төвд орны тухай тэмдэглэлээ дуусгая. Уншигч та ч бас мянган удаа сонссоноос нэг удаа үзнэ биз дээ.
Явсан бүх маршрутаа газрын зурган дээр тэмдэглээд харвал бас л сонин дүр зураг харагдах байх шүү. Дараагийн аялалын тухай бичлэгийг тэсэн ядан хүлээж байя.
ReplyDeleteхэхэ, би ч сүүлдээ бичихээс залхаад байна аа, Хагийн харын баахан зураг л оруулна гэж бодож байна шүү
ReplyDeleteБаярлалаа, Оюунаа. Урам өглөө
ReplyDeletehehehe international badarchin egeetei bodol sanaa tusuululuuruu hamt ayalaad barag daraa ni uuruu ochihod sonirholgui sanagdaj medeheer l baina shuu
ReplyDeleteДараагийн аялал Хагийн хар нуур ч билүү нэг өгүүлбэр байсан алга болчихож. Эд нартай хамт явсан юм биш биз дээ?
ReplyDeleteхэхэ, алга болчиж уу. Эд нартай хамт яваагүй ээ, одоо явах гээд байгаан
ReplyDeletehey ta er n nom bijvel bloh yma,., ih nice bichij bena
ReplyDeleteОдоо аппаратныхаа white balanse-г хийгээд сурчвал ч. Олон гоё зураг бид үзнэ ш дээ. хэхэхэ
ReplyDeleteБаттулгад: Баярлалаа. Тэр цагаан балансыг чинь хийж сурна аа. хагийн зурагнууд арай дээр болсон байх учиртай. Төвдийн зурагнуудыг дан автоматаар нь авсан юмоо
ReplyDeleteWhat is the best casino? | DrmCMD
ReplyDeleteBest Casino 광명 출장안마 Online 김천 출장샵 with Free Bonuses. Get 포천 출장안마 access to a range 충청남도 출장샵 of Casino Slots, Blackjack and live dealer games. Play slots and live 사천 출장마사지 dealers games using