Monday, June 28, 2010

2010.04.30-2010.05.02: Ланжоу -Хөх хот-Эрээн-Замын Үүд-УБ

Өглөө буудлын хажуугийн ил лангуунуудаас шарсан тахиа, шаргал гамбир, мөстэй цай зэргийг шүүрч аваад ардаа ч, урдаа ч үүрсэн цүнхэндээ түүртэн цагаан хоолойгоор хашгичих буудлын ажилтанд зандруулан нэг эгнээнд орж тавцан руу асгарах нутгийн ардуудтай холилдон 2636-р галт тэргэнд суулаа.

2010.04.28-29: Лхас-Ланжоу


За ерөнхийдөө төлөвлөсөн зүйлсээ үзэж харсан хойно гэрийн зүг сэтгэл шуударч, 28-ны өглөө 9 цагийн Т28-даа амжихаар Overland hotel-с хөдлөв. Буцах билетээ Эверест явахын өмнө авсан гэдгээ хэлсэн билээ. Жолооч, хөтөч 2 маань биднийг хүргэж бас үдэж өгөхөөр ирсэн байна. Зам бөглөрөхийн аюулгүй тул хүрдээ эргүүлэн, маань тоолон ажилдаа яарах хүмүүсийг машины цонхоор ажиглан Төвд дуугаа чангаар тавьж, тайван сайхан явцгааж  галт тэрэгний буудалд ирцгээлээ. Хяналтын камерт ачаагаа шалгуулж, гарах хаалганы уртаа оочерын ард зогсонгоо утас, мэйлийн хаягаа солилцов.

Friday, June 25, 2010

2010 оны 4 дүгээр сарын 27-Лхас

Өнөөдөр Төвдөд байх сүүлийн өдөр. Нөгөө хоёртой үдэд уулзаж хоол иднэ. Орой нь цүнх саваа янзална. Жаахан эртхэн унтах хэрэгтэй. Маргааш өглөө 8 гэхэд вокзал дээр бэлэн байлгүй горьгүй.

Жолооч, хөтөч хоёр үд гэхэд товлосон цагтаа ирэв. Overland орох уу гэтэл хөтөч маань шашин таардаггүй гэх маягийн шалтгаан хэлж холгүй орших өөр газар санал болгоход нь бага зэрэг гайхаж, тийшээ нь ороод, саналыг нь ч асуулгүй нэжгээд пийв, хоол унд захиалав.

2010 оны 4 дүгээр сарын 26-Tingri-Shigatse-Lhasa


Хаалга тогшихоор нь сэртэл товлосон 8 цаг болжээ. Ум хумгүй машиндаа сууж хөдлөв. Өчигдөр зураг авах гээд машины цонх онгорхой явсны ул мөр болох зузаан саарал тоос даржээ. Аппаратны хөшиг тоос болчихоогүй байгаа. Бусад нь ч яахав.  Уулархаг газар болохоор гэгээ орсон ч нар гараагүй л байна. Хаалганы завсраар сийгэж сандаалтай хөлийг дааруулна. Нэлээн гүрийснээ тэссэнгүй завилав.


Friday, June 18, 2010

2010 оны 4 дүгээр сарын 25-Эверестийн үндсэн лагерь буюу BC

            Өглөө 7 цагийн үед шар шур хийх чимээнээр унтаа сэрүүний хооронд хэвтэж байсан би гэж хүн нэгмөсөн сэргэж орхилоо. Гангаамаа сэмээрхэн хувцаслаад гарч байна. Удалгүй буцаж орж ирээд гадаа гоё байна, босоорой гэнэ. Гарч харвал тэнгэрт цэгийн төдий ч үүл алга. 



Tuesday, June 8, 2010

2010 оны 4 дүгээр сарын 24-Шигазе-Тэнгэр-Эверест

Өглөөгүүр сүүлийн хэд хоногт ёс болоод байгаачлан нойр муутай хонож дүйнгэтсэн чигтээ буудлын ресторанаас үнэгүй өгдөг будааны шөл, чанасан өндөг, бага сага ногоо зэрэг жинхэнэ хятад маягийн унд уугаад хөдлөв. Ганц хэрчим мааслтай талх өгчихгүй. Дандаа ийм юм идвэл ч санаагаар унах юм байна.

Friday, June 4, 2010

2010 оны 4 дүгээр сарын 23-Лхас-Шигазе

Өглөөгүүр буудлын өрөөнд дүрэм зөрчин байж примус дээр цагаан гаа, ногоон сонгино, сармисаар амталсан борцтой лавшаа хийж идэж хөлсөө бурзайлгаж авав. Өндрийн өөрчлөлтөөс болоод бүгд нойр муутай, хамар битүүрч, ханиадны шинж тэмдэг илэрцгээсэн тул замд гарахаас өмнө өөрсдийгөө жаал тордсон хэрэг. Өрөөгөө хүлээлгэж өгөөд, буудлын ханан дээр бусад жуулчдыг дуурайн дурсгалаа үлдээгээд, жаал идэж уух юм, хүчилтөрөгчийн бортого авснаар аялалд бэлэн болов.