Наадмын маргааш товлосон өдөр ирж, дүүгээрээ хүргүүлэн офисийн хашаанд очлоо. Намрын танилцуулах өдөрт оролцож байсан зүс таних ганц нэг хүүхэд байна. Эмчтэй ярилцаж, ямар ямар өвчнөөр өвдөж байсан, харшилтай эсэх зэрэг асуулга өглөө. Сүхбаатар аймгийн хүүхдүүд энэ удаагийн экспедицэд олноороо оролцох юм байна.
Monday, April 4, 2011
Friday, April 1, 2011
Оршил
Арван жилийн өмнө юм даа, 2001 онд оюутан байхдаа залуу үеийг хөгжүүлэх зорилготой, Британий хунтайж Чарльзийн ивээл дор байдаг Raleigh International гэж сайн санааны байгууллагын (Youth development charity) зохион байгуулсан экспедицэд оролцох ховор завшаан тохиосон юм. Ховор гэсний учир нь энэ экспедиц 1999-2001 онд Монголд ердөө гурван (тав ч байж магадгүй) удаа явагдаад эмнэлгийн тусламж авахад удаан тул хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үзээд зогсоосон байдаг.
Monday, February 14, 2011
Эхлэл-үргэлжлэл 4
Манайхны дайралт эхэндээ амжилттай болж байлаа. Немцүүд их буу, машин тэрэг, сум хэрэглэлээ хаяад, морьдоо буудан зугтаж байв. Немцүүдийн харгислалын талаар сонингуудад бичиж байсан зүйлсийг санаанаасаа зохиож бичээгүй юм байна гэдэгт би энд болж буй үйл явдлыг хараад үнэмших болсон билээ.
Эхлэл-үргэлжлэл 3
За тэгээд томилогдсон салаандаа ирэхэд минь надад 300 грамм талх, усан шөл өгч, Ленинградаас өмсч ирсэн гутлыг минь хоёр ондоо размерийн эсгий гутлаар сольж өгөв өө.
Эхлэл-үргэлжлэл 2
Арваннэгдүгээр сарын долооны шөнө аймшигтай ширүүн бөмбөгдөлт (Гитлер Октябрийн баяраар “халуухан бэлэг барина” гэж ленинградчуудад “амласан” гэдэг) болсны маргааш өглөө нь бөмбөгдөлт, буудлага үргэлжилсээр байсныг үл тоон бид жагсаалаар алхсаар Финляндский вокзал хүрч, тэндээсээ ачааны галт тэргэнд ачигдан Ладог нуур өртөөнд буув.
Friday, December 17, 2010
Эхлэл-үргэлжлэл 1
Төдөлгүй бөмбөгдөлт тогтмол давтамжтай болж ирлээ. Нэг удаа манай сургуулийн хашаан дотор тэсэрдэг бөмбөг унаж, хэдэн хүнийг юу ч үгүй болтол нь тасар татаж, дэлбэрэлтэнд нь зэргэлдээх гудамжны барилгууд, тэр дундаа цэргийн эмнэлэг байрлаж байсан байшин (одоо Эмч нарын мэргэшил дээшлүүлэх хүрээлэн байгаа тэр байшин) өртөж билээ.
Wednesday, December 1, 2010
Эхлэл
Дайн айсуйг 1941 оны хавар Ленинградад цөөнгүй хүн таамаглаж байлаа. Мэдээлэлд ойрхон зарим нь дайны бэлтгэл нэгэнт эхэлчихээд байгааг мэдэж байсан бол жирийн оршин суугчдын чихийг элдвийн цуу яриа, хов жив сэртхийлгэн байв. Гэхдээ тэдний хэн нь ч дайн эхэлснээс хойш ердөө гуравхан сар өнгөрөхөд немцүүд хотыг бүсэлсэн байх юм гэж, хагас жилийн дараа гэхэд хотын гурван хүн тутмын нэг нь өлсгөлөнгийн аймшигт үхлээр үхэх юм гэж төсөөлөөгүй билээ.
Subscribe to:
Posts (Atom)