Шувуу жиргэж, шумуул шунгинаж, үүр цайж, өглөө болжээ. Бүгчим майхнаас гарч агаарт унтдаг баатар болоод уутан хөгжилдөө лав шургаж модны сүүдэрт хэвтэхийг 7 шархадсан боохойн тэвчээр заан хэсэг зуур оролдоод амжилт олсонгүй, сүрэг сүрэг шумууланд хорлогдож бослоо.
Хүний олон хүнээ барьдаггүй гэдэг үгтэй бол шумуулны олон хүнийг барьж ядах зүйлгүй аж. Энэ хавийн шумуулууд үе удмаараа өвсний соргог, усны тунгалаг, агаарын цэнгэгт идээшин сууж, өсгөлүүн торнисны улмаас далавч том, түүнийхээ хэрээр мөр, шууны 3 толгойт, хөлийн эрээн болон эрүүний булчин бахим чийрэг. Учир иймд чихний дотор этгээдэд суугаа алх дөшийг гал маналзтал харшуулан даацтай, далайцтай шунгинан, унтахыг хичээн буй тархийг сэрээн нисч ирээд, тагнуулын нислэг хийж хэд тойрсны эцэст тохирох газрыг олоод, хүчирхэг хойд 2 хөлийг хагас нугалан сууж, урд 2 мөчөөр сэм тэмтрэн, самуурайн илд мэт хурц хошуугаа хөөрхий аялагчийн хараахан сайртаж амжаагүй нимгэн ягаан арьсанд гүн бат зоож, амтат улаан цусыг гэдэс юүгээн гэрэлттэл сорох нь хожуу мэдсэн хохирогч этгээдийн хувьд хорсолтой бөгөөд зэвүүтэй ч басхүү хот газрын кальцийн дутагдал, ясны сийрэгжилттэй сульдаа шумуулын нүдээр харвал бахдалтай бөгөөд атаархмаар. Аз таарвал заримыг нь үргээх буюу нялгадан унагах ч, бүх фронтоор зэрэг дайрагч этгээдүүдийг цөмийг алгадаж яахан барах...
Хүний олон хүнээ барьдаггүй гэдэг үгтэй бол шумуулны олон хүнийг барьж ядах зүйлгүй аж. Энэ хавийн шумуулууд үе удмаараа өвсний соргог, усны тунгалаг, агаарын цэнгэгт идээшин сууж, өсгөлүүн торнисны улмаас далавч том, түүнийхээ хэрээр мөр, шууны 3 толгойт, хөлийн эрээн болон эрүүний булчин бахим чийрэг. Учир иймд чихний дотор этгээдэд суугаа алх дөшийг гал маналзтал харшуулан даацтай, далайцтай шунгинан, унтахыг хичээн буй тархийг сэрээн нисч ирээд, тагнуулын нислэг хийж хэд тойрсны эцэст тохирох газрыг олоод, хүчирхэг хойд 2 хөлийг хагас нугалан сууж, урд 2 мөчөөр сэм тэмтрэн, самуурайн илд мэт хурц хошуугаа хөөрхий аялагчийн хараахан сайртаж амжаагүй нимгэн ягаан арьсанд гүн бат зоож, амтат улаан цусыг гэдэс юүгээн гэрэлттэл сорох нь хожуу мэдсэн хохирогч этгээдийн хувьд хорсолтой бөгөөд зэвүүтэй ч басхүү хот газрын кальцийн дутагдал, ясны сийрэгжилттэй сульдаа шумуулын нүдээр харвал бахдалтай бөгөөд атаархмаар. Аз таарвал заримыг нь үргээх буюу нялгадан унагах ч, бүх фронтоор зэрэг дайрагч этгээдүүдийг цөмийг алгадаж яахан барах...
Самуурайнуудын шургуу дайралтанд өртөж, үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсгээ зурсан хүн чинь нуурын эрэг дээр шумуул багатай гэж дуулаад хөнжлөө чирсэн чигтээ, аппаратаа аваад аяллын бөгөөд гэрэл зургийн багшаараа ахлуулан нуур луу явлаа. Бургасан дундуур хэсэг яваад, мод руу орон ортол зорьж ирсэн хүслэнт нуур минь цэвэр ичимхий монгол зангаараа нүүрээ ч харуулсангүй . Одоо жаахан шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл өгье.
Хагийн хар нуур Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Туул голын баруун гар талын томоохон цутгалын нэг Хонгорын голын эхэнд умард өргөргийн 48024150”, дорнод уртрагийн 1070 541 40” солбицол, Бага хэнтийн нурууны өвөрт Хийдийн Сарьдаг, Хvнхэр уул, Асгатын Сарьдаг уулын шилмvvст ойн дунд далайн түвшнөөс дээш 1817.3 м өндөрт өргөгдөн оршдог бөгөөд нийт талбай нь 2.7 хавтгай дөрвөлжин км, урт нь 2.5 км, өргөн нь 1.1 км, эргийн шугамын урт 6.2 км, хамгийн гүнзгий газар нь төв хэсэгтээ бөгөөд 25 м хүрдэг бол дундаж гүн нь 11 м, 22 сая м.куб эзэлхүүнтэй ажээ.
Хэнтийн нуруунаас буусан дөрөвдөгчийн их мөстөлтийн үед 20-80м өндөр, 5 орчим км урт, 6000 м орчим өргөн морен (уулын мөнх цасанд түрэгдэн үүссэн чулуулгийн хурдас) уулын ам хөндийг гатлан хаахад уулсын ус нь уг хонхорт хуримтлагдан нуур vvсчээ. Эргэн тойрон ой модтой, зүүнээс Хийдийн гол, өмнөөс Давааны горхи цутгаж Хоолойн татаалаар Хагийн голдоо нийлдэг. Умард мөсөн далайн ай савын загас элбэг, байгалийн байдал нэн үзэсгэлэнтэй. (“Монголын нэвтэрхий толь” 2000он 2-р боть,966-р тал)
Гарал үүсэл нь ийм болоод л уулын тагт сайтар нууцлагдсан нуур юм байжээ. Хар үгээр юу гэж ухаарснаа хэлбэл, байгалийн асар их хүч битүү модтой 3 уулын хормойн хэсгийг баахан чулуу шороогоор дүүргээд, эсвэл томоо хавтангаар хаагаад уулын оройн цас мөсөөр тэрхүү шим тэжээлт бассейнийг дүүргэснээс үүссэн замаг сайт нуур юм гэж ойлголоо. Хурдас гэхээр сул шороо чулуу юм уу, эсвэл гулгалтаас үүссэн том хавтан шиг эд юм уу, сайн мэдсэнгүй.
Ус нь айхтар хүйтэн болов уу гэтэл захаараа бол тиймгүй байна. Эргийн зарим хэсгээр захаасаа дөнгөж 50 орчим см-ийн цаанаас замагтай ус харлаж хөлгүй гэдэг нь мэдэгдэж жихүүдэс төрөхөөр. Гэтэл зарим хэсгээр арваад метрт өвдөгнөөс дээш гарахааргүй гүехэн. Загасны тухайтад бол алгана голдуу, сатурк шидлээ бол үмхлээ. Урамгүй ч юм шиг. Сонирхдог хүндээ уг нь зугаатай ажил байх шиг байна. Миний хувьд яагаад ч юм тэгтлээ шимтсэнгүй. Урсгал усанд дэгээ шидээд анаад зогсч байх нь илүү сонирхолтой байдаг ч байж магадгүй. Уг нь загас барихыг их л бодлогоширсон, ганцаардсан, бясалгасан, анхаарал төвлөрсөн, мэдрэл амраасан мөртлөө цаг нь ирэхээр хурд хүч, авхаалж шаардсан ажил гэж бодож байсан юмсан. Алгана гэж ёстой л алгын чинээ өнгө алагласан гоёмсог хэрнээ сэрвээн дээрх сарьсан холбоостой олон жадаараа биеэ хамгаалдаг айхтар загас байна.
Өнөөдрийг онцын хийсэн зүйлгүй амарч, өчигдрийн түймрийн цурман дундуур туучихдаа биедээ наасан хөө тортгоо угааж өнжлөө. Хагийн гол гэж баннтай мэт жигтэйхэн бүлээн, савантай мэт гөлчигнөсөн устай сайхан гол байна.
Маргааш тэнгэр сайхан байвал эндээс 13км-т орших Сарьдгийн хийд явна. Энэ хийдэд Галдангаас дутаасан Өндөр гэгээн сууж байсан гэнэ лээ.
oooye ter zagas bariad amitan tamlaad baigaarai ain
ReplyDeleteДажгүй шүү , болж байна шүү Өнөрөө.
ReplyDeleteАагий
ReplyDeleteНэт ухаж байгаад чиний блог руу хальтраад орсон чинь Оршил гэсэн гарчгийг уншаад цааш нь дуустал нь уншчихлаа.Сонирхолтой санагдлаа.
ReplyDeleteАнх эхэлж байснаа бодвол чи ч сэтгүүлч болжээ. кк
Аагий
Амжилт
ReplyDeleteхэ хэ шумуулын тухай бол аймар бичжээ. тэр нуурын алгана загаснууд бол дэгээ шидээд л үмхээд байдаг юм билээ.
ReplyDeleteӨнөр өө минь, үргэлжлэл нь яасан бэ? Хэзээ гүйцээж бичих вэ?
ReplyDeleteТэр шатсан ой дундуур явахад ч ёстой негр болно л доо. Тийм газар дараа жил нь хэдийгээр сайхан ногоо ургасан байдаг боловч мал идээшлэдэггүй юм гэдэг шүү. Бидний хэдэн нөхөд жижиг горхины дэргэд урд жил нь шатаад энэ жил нь сайхан ногоо ургасан газар хэд хоногоор байрласан чинь ёстой хөөтэй төлөг шиг юмнууд, тэгээд дандаа хөө тортогтой хоол унд идсээр байгаад таарсан гэж байгаа.
Нэргүй минь ээ,хэн бээ.
ReplyDeleteӨнөрөө нь ажил ихтэй байна аа. Бодоод л яваад байна. Юм нэмнэ ээ, тэсээрэй.
Сайн уу.
ReplyDeleteХүнд хүртээмжтэй шимтэн уншихаар сайхан бичих юм аа. Байнгын уншигч болоод байгаа ш дээ. Амжилт
Уншигч минь байж, Урам хайрласанд баярлалаа. Таньдаг хүн бол нэрээ хэлээчээ. Амжилт
ReplyDeletebi tanii tanidaggui hun bnoo, ta hezee urgeljluulj bichih ve, huleej bna shuu, gadaadaas iluu mongol orniihoo tuhai ayalaliin temdeglel iluu goy bnaa,
ReplyDeleteManai Mongol oron uneheer uzesgelentei shuu
Сайн уу Дамбаа,
ReplyDeleteХэзээ монголын сайхан орноороо аялна, тэгээд л үргэлжлүүлнэ дээ. Одоохондоо суурин л байна. Чамайг асуусан чинь нэг тийшээ явмаар санагдчихлаа.Аялах сайхан шүү. Ялангуяа явган бол бүр янзтай.
Энэ удаад шумуул гол дүрд тогложээ дээ. кккк
ReplyDeleteO My God! What are you doing there? Bataa and you are looking nice. WOW!
ReplyDeleteвааааа гояым аа
ReplyDeleteхүүе, найзаа. Бид байгууллага хамт олноороо, 50-60 хүн Хагийн Хар нуур луу зүтгэвэл, альхан талаас нь дайрвал мань мэтийн диваны аваргууд хорогдол багатай гарах вэ? Зөвлөөч.
ReplyDelete3-4 хоногт багтаагаад буцаад 1-40,000 даа тоо толгой бүтэн, сэтгэл санаа жаргалтай буцаад ирэх боломж байна уу?
ReplyDeleteХаха, түүнийг зоос татдаг хүнээс асуусан нь дээр байх аа, би яаж мэдэх вэ, өөрийхөө утсан чинээ амийг арай гэж авчирсан хүн.
Delete