За даа, нууран дээр ч амраад л таарлаа. Амарсан хүн чинь идсэнээ л ярьдаг байх даа. Бороо ороод Сарьдгийн хийд рүү явж чадсангүй. Дараа ирээрэй гэж байгаа бололтой.
Өглөө нуураас ус уухаар орж ирсэн ан амьтан харж юуны магад хэмээн горьдсоор 6 цагийн орчимд очвол оройтсоных уу, эсвэл эрэгт буудалласан хүмүүсээс дайжсаных уу, юм олж үзсэнгүй. Харин үүл манан бууж, сарниж багахаан хугацаанд нуурын ус түмэн янзаар өнгөө хувиргахыг харж баясав.
Жилийн өдийд нууран дээр голдуу үүлэрхэг байдаг бололтой. Биднийг байх хугацаанд лав олигтой цэлмэсэнгүй. Овоо салхи гарч, үүл хөөж байснаа тэр дорхноо хуйларсан их үүл хуралдаж юу юугүй харанхуйлна. Ер нь бороо орох дуртай газар юм. Бороо ороогүй ч байсан битүү манантаж хамаг юм чийг даана. Агаарт ширхэггүй усан дуслууд мэдрэгдэж, нүүр гарын арьс жигтэйхэн чийглэг, зөөлөн. Угаагаад тавьсан хувцсаа унтахдаа өвөртөлж байж хатаасан нь дээр. Ус усаа дууддаг биз. Энүүхэндээ л эргэн эргэн ороод байх шиг.
Өдөртөө тэнгэр онгойхыг хүлээж, хөзөрдөөд л, хожсон хожигдсон бултаараа мод түлээндээ явж, загасаа арилган, бариад цаг ч болоогүй цоо шинэхэн загасны шөл оочилж, харанхуйд азарган борооноор пижигнэн гүйж очоод тогооны таг сөхөхөд гар чийдэнгийн гэрэлд бантан бороо алин болох нь мэдэгдэхгүй пор пор буцалж, шуузтай хуушуураа илбэдэн гаргаж ирээд, сайхан амталж шарсан алгана загас, загасны ястай жигнэсэн гурвалжин будаа, үндсэн цэсний гоймонтой шөлөө хийж, тоглоогүй нь аппаратаа үүрч ойрхон зуур явсан шиг. Мантуунаас бусдыг нь хийсэн дээ. Эвхдэг аяны жигнүүр байдаг бол хийх шинжтэй. Оройдоо галаа тойрон суух нь сууж, багийн ганц дуучиндаа дуртай дуугаа захиалан, дуундаа уярч, дуундаа бүүвэйлэгдэн давсандаа явна. Бодож санах юмгүй, юухан хээхэн дээр инээж хөхрөлдөн, сэдэв өгсөн нэгнийгээ цаашлуулж, цаг хугацаанаас ангид, амар амгалангийн оронд очсон аятай. Одоо эргээд бодоход тархи мэдрэл амарна.
“Хунт нуур”
"Хагийн гол нуураас эх авч байгаа нь"
“Цэцэгтэй нуур”
“ Салхитай нуур”
"Загастай нуур"
he he. neeree ch hag deer buten udur ch saihan nartai baigaagui shuu, uudgui gedeg ni. Heseg hugatsaanii daraa gaigui bno geed huleesen chin bishee. Tegeed yadag baihna uu geheer borootoi evlerch ehellee.
ReplyDeleteСайн уу Болдоо,
ReplyDeleteДараа дахиж нартайд явж хийдээ үзнэ ээ. Даргаар юу байна даа.
янзтай байнаа. пээ тэр том 20 литрийн тогоог арай үүрч яваагүй биз дээ. бид нар ч бас Хаг дээр очоод хуушуур хийж идэж билээ. Хэхэ наадмын хуушуур :)
ReplyDeleteХаг дээр нээрээ идээд л таарсан даа, ачаагаа ч сайн хөнгөлж авсан. Даанч тувт бороотойд таарлаа. Нартай байсан бол уг нь цаашаа явах байлаа.
ReplyDeleteboon extreme ayalalchinguud baina sh dee.. zuragnuud ih hugjiltei goyo bailaa
ReplyDeleteЗураг дээр хүмүүс нисээд байгаа харагдах юм. Эдгээр хүмүүс мундаг байна уу, зурагчин нь мундаг байна уу.
ReplyDeleteАль алинд нь мэдрээмж байвал ийм зураг гардийм байна гэж хэлье дээ
ReplyDeleteter ued chini morio haigaad l baisan zaluugiin neg ni bainaa bi ....saihan blog baina
ReplyDeleteAxiom-d: Aduuchnii damjaagaa amjilttai duurgesend bayar hurgeye. Suuld sonsohnee moridoo olson duuldsan. Ashgui dee
ReplyDeletenaana chin yun morinuud bn ve? oirhon ail bdag um uu, ingej zovolguigeer yvaad ochih uur zam bdag um bish uu
ReplyDeleteТэрэлжээс морь хөлслөөд Естийн рашаан руу явж байсан улсын морьд. Цааш нь уншаа. Тэгээд морь явганы аль нь дээр байна хараарай
ReplyDelete