Гэр бүлийн 2 монгол хүн баруун чиглэлд аялуулаад өгөх тур оператор байна уу гэж хэд хэдэн компанид мэйл бичиж, нэлээдээс нь “ Уучлаарай, монгол хүнд зориулсан тариф байхгүй” гэдэг хариу дуулсны эцэст Ховд Тур компанид 2 хүний 1100 доллар (энд ирэх очих замын зардал багтаагүй) төлөөд явган аялах болон ууланд авирах 10 хоногийн хөтөлбөр зохиолгож авлаа. Ховд тур компанитай мэйлээр нэлээдгүй хэдэн удаа харилцаж, энэ компанид хандсан анхны монгол хүн болсноо мэдээд баярлахын сацуу бага зэрэг гайхаж, (би уг нь хүмүүсийг зөндөө явдаг гэж бодож байсан юм, гэтэл ихэнх нь хувиараа, найз нөхөд гэр бүлээрээ өөрсдөө асуудлаа зохицуулаад явдаг бололтой юм билээ) бас зүгээр ч үгүй төлсөн мөнгөний маань 10 хувь Буянт голыг хамгаалах санд орно гэж баярласаар газрын зураг, цаг агаарын урьдчилсан мэдээ үзэнгээ явах өдрөө хүлээж байлаа.
Гэхдээ энэ хооронд зүгээр суусангүй, судалж судалж CANON450D зургийн аппарат 75-300 мм-ийн нэмэлт линзний хамт, явган аялалын таяг, North Face-ийн салхи ус нэвтэрдэггүй хүрэм, онгоцны билет (УБ-с Ховд хүртэл нэг хүний 196 000₮, Ховдоос Хөвсгөл хүртэл 110 000₮ орчим байсан шиг санаж байна, энэ нь дотоодод нислэг хийдэг бусад авиа компаниудыхаас хамаагүй хямд тусч байсан бөгөөд суудал захиалгаа утсаар өгөөд, он сараа өөрчлүүлэхэд ямар нэгэн хураамж төлөөгүй зэрэгтээ олзуурхаж байв) зэргийг худалдан авч дулаан гутал хувцасаа зэхэв. Энд яагаад төдөн төгрөг төллөө гээд дурьдаад байгаагийн учир нь энэ чиглэлд Монгол орондоо аялахаар төлөвлөж буй, аялах дуртай хүмүүст хэрэг болох бизээ гэж бодсоных билээ.
Үнэхээр сайхан буянтай, идээтэй блог бн. олон сайхан санаа авлаа. Бахархаж бн. Баярлалаа. Амжилт хүсье.
ReplyDeleteБлогоо үргэлжлүүлээрэй
Bayarlalaa, 2 doh commentoo unshij baina, urgeljluulnee, ayalah saikhan shuu, yag yavah bolbol buur delgerengui asuuj bolno shuu, goodluck
ReplyDeleteЁстой гоё блог нээжээ. Амжилт хүсье.
ReplyDeleteBlogoo urgeljluuleerei,
ReplyDeletekkk, ene udur bichsen buh setgegdeluud miniih bha dandaa nergui oruulaad bsan... Tsaash ni bichne gdgt naidaj bna
ReplyDeleteАмжилт хүсье. Сайхан блог байна. Алтай 5 богдод гарсан юм шиг сэтгэгдэл төрлөө. Цаашдаа аялалд замын зардлаас авахуулаад юу юу хэрэгтэй байдаг тухай мэдээлэл авах хэрэгтэй байна.
ReplyDelete