Манайхны дайралт эхэндээ амжилттай болж байлаа. Немцүүд их буу, машин тэрэг, сум хэрэглэлээ хаяад, морьдоо буудан зугтаж байв. Немцүүдийн харгислалын талаар сонингуудад бичиж байсан зүйлсийг санаанаасаа зохиож бичээгүй юм байна гэдэгт би энд болж буй үйл явдлыг хараад үнэмших болсон билээ.
Monday, February 14, 2011
Эхлэл-үргэлжлэл 3
За тэгээд томилогдсон салаандаа ирэхэд минь надад 300 грамм талх, усан шөл өгч, Ленинградаас өмсч ирсэн гутлыг минь хоёр ондоо размерийн эсгий гутлаар сольж өгөв өө.
Эхлэл-үргэлжлэл 2
Арваннэгдүгээр сарын долооны шөнө аймшигтай ширүүн бөмбөгдөлт (Гитлер Октябрийн баяраар “халуухан бэлэг барина” гэж ленинградчуудад “амласан” гэдэг) болсны маргааш өглөө нь бөмбөгдөлт, буудлага үргэлжилсээр байсныг үл тоон бид жагсаалаар алхсаар Финляндский вокзал хүрч, тэндээсээ ачааны галт тэргэнд ачигдан Ладог нуур өртөөнд буув.
Subscribe to:
Posts (Atom)