Гэртээ яарсан сэтгэл минь... Ямар бороошиж дуусдаггүй тэнгэр вэ...Товч бөгөөд тодорхой өгүүлбээс өглөө Мэргэний гэр буудалтай тооцоогоо хийж завиар Хатгал хүргүүлээд тэндээсээ замын пургонд тус бүр 4000 төгрөг төлж шавар шавхай нялцгануулсаар явж Мөрөн ороод, тэндээс оройн 8 цагт Мөрөнгийн тээврийн товчооноос 2 ээлжийн жолоочтой хот орох пургонд нэг хүний гучин мянгыг өгч суугаад тасралтгүй довтолгосоор хагас сайны өглөө 8 цагт гэртээ ирлээ. Мөрөнгийн захаас пургоны хатираан дунд худалдаж авсан хадгалагч бодис нэмээгүй жинхэнэ байгалийн ориг нэрс идэж, усанд орж тансаглав. Сиймхий ч бол гэр минь гэж гэртээ ирэх сайхан байна аа. Маргааш амраад нэг дэхэд ажилдаа орно...Бөөн бөөн дурсамж, танилцаад удаагүй ч дотно санагдах шинэ танилууд, хоёр мянга хол илүү зураг үлдлээ дээ.
Төгсгөл
Зиак, энэ хүрээд Алтайн тэмдэглэл маань өндөрлөж байна. Энэ хугацаанд надтай хамт байж, чадан ядан эвлүүлсэн тэмдэглэлийг минь үнэт цагаасаа хомслон байж уншсан, урам өгч байсан уншигчдадаа баярлалаа. Сүүлийн хэдэн бичлэг жаахан яаруу, тааруу болсныг уучилна уу. Учир юу вэ гэвэл, дараагийн аялалын тов гараад түүндээ хамаг сэтгэл санаа явчихаад, хоёрт гэвэл аялснаас хойш даруй долоо найман сар өнгөрөөд миний уйдамхай зан хөдөлж эхэлж байсан үеийх шигээ шинэ соргог байж чадсангүй ээ.
Ажиглаад байхад тэмдэглэлийг маань аялах дуртай хүмүүс уншдаг бололтой юм. Анхнаасаа блогийн маань зорилго хүмүүст аялах сэдэл төрүүлэх, аялах гэж байгаад нь хэрэгтэй мэдээлэл өгөх явдал байсан тул өөрийн туршлагад үндэслэсэн, хэрэг болж болзошгүй хэдэн үгийг эцэст нь хэльюү гэж бодлоо.
Юуны өмнө, дан ганц аялах хүсэл хангалтгүй. Мөнгө цаг хоёроо сайтар төлөвлөвөөс хандах зүг аяндаа тогтоно. Миний хувьд аялалын оршил хавьд өгүүлж байсанчлан аль 2007 онд гэртээ хүүхдээ хараад сууж байхад МНТВ-ийн Бадамсамбуугийн баруун этгээдэд зорчсон нэвтрүүлгүүдийг үзээд үнэхээр хорхой хүрсэн билээ. Ингээд сар бүрийн цалингаасаа 2 удаа тогтмол хэмжээний мөнгийг хадгаламжийн данс руугаа VISA картны данснаас автоматаар шилжүүлэх даалгаврыг харилцагч банкандаа гардуулснаар 2009 онд аялах бололцоо бүрдсэн юм. Хаа байсан 2 жил гэж шантрах хэрэггүй. Одоо бодоход хол мэт байвч, өнгөрсөн хойно нь цаг хугацаа харвасан сум шиг гэж бид гайхацгаадаг биз дээ. Ухаандаа урьдчилгаа цалингаасаа 25 мянга, сүүл цалингаасаа мөн 25 мянгыг хадгалаад байхад таны амьдралд ноцтой сүйрэл учрахгүй байх гэж найдна. Ингээд та нэг жилийн дараа 600 мянга, 2 жилийн дараа сая хоёр зуун мянгатай боллоо. Банкны хүү гэж бас хөөрхөн мөнгө бодогдоно. Өөртөө итгэлгүй, үрчих байх гэж бодож байвал хатуу нөхцөлтэй, хүү өндөртэй хүүхдийн хадгаламж нээчих. Тэгээд яг цалин буудаг 2 өдрөө таны данснаас 25 мянгыг шууд татаж авах хүсэлтээ банкандаа өгчихөд гар дээрх мөнгө анхнаасаа л тийм байсан шиг санагдаад ер харамсахгүй. Заавал онгоц энэ тэр гэхгүй бол энэ мөнгө баруун аймгаар аялахад нэг хүнд хангалттай. Таны цалин арай ахиу бол энэ дүнг 2 дахин ихэсгэж хугацаагаа 2 дахин багасгах бас нэг зам байна. Яг өнөөдрөөс эхэлбэл та ирэх жилийн өдийд үүргэвчээ үүрээд замд гарах боломжтой.
Ийм маягаар хуримтлуулсан мөнгийг яг аялалын хэрэгцээнд зориулж үрэх үнэхээрийн урамтай. Газраас боодол мөнгө олсонтой л адил санагдана даа. Бас өдий хүртэл үрчихэлгүй тэвчиж чадсандаа та өөрөөрөө бахархаж, болдог юм байна гэсэн гүн бат итгэл үнэмшилтэй болно.
Цаг завын хувьд бол эртнээс энэ жил төдөн сард би ингэнэ шүү гээд эртнээс зарлачих хэрэгтэй. Хүн болгонд та явах л ёстой байсан шиг санагдана. Гол нь ажлаа алдчихгүй байх, мөн цаг агаар таатай байх үеийг сонгохоо хэлүүлэлтгүй мэдэж байгаа буй заа.
За ёс мэддэгүй хүнд бол ёр халдахгүй гэлээ ч дараагийн нэг зүйл бол зүг чигээ асууж, аян замын ерөөлөө авахуулаад гарахад ер гэмгүй. Нэг ёсондоо итгэдэг хүндээ бол даатгалын компанитай энергийн түвшинд гэрээ хийчихэж байгаатай адил. Урд явж үзээгүй газар орон руу явах гэж байгаа улс бол ялангуяа анхаарууштай. Тоохгүй яваад үнэн худал нь мэдэгдэхгүй осол аваарт орсон улсын тухай яриаг зөндөө л дуулаа байлгүй. Миний хувьд хэдийгээр Ховд тур гэж компанид голгүй хулхидуулсан боловч сайн хүмүүстэй таарч, элдэв муу явдалтай таараагүйгээ зам мөрөө асууж гарсных гэж бодоод байгаа.
Хамгийн сүүлд хэлэхэд “Хамаг бүгд бороо шиг арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдьюү ” гэдэгчлэн хээр гадаа байгалийн сайханд явахад янзтай зураг зөндөө авдаг. Гол анхаарууштай зүйл бол аппарат, камерны батарей дуусах явдал. Тог цахилгаангүй газраар олон хоног явган аялбал нэмэлт батарей заавал аваарай. Мөн нягтшил ихтэй зураг зай их эзэлснээс санах ой бас дүүрэх тал бийг санаарай.
За ингээд дараагийн шинэ ТӨВДИЙН ТЭМДЭГЛЭЛээр уулзатлаа түр баяртай. Та монголын сайхан орноороо заавал аялаарай. Танд амжилт хүсье.
Za, uneer sonirholtoi aylal gedgiig hen ch margahgui bh. Minii lav nudiig neesen aylal shuu. Urid ni ingej mongoliin ochij uzeegui gazriihaa tuhai iim delgerengui bas iim hamt yavj bgaa um shig temdeglel unshij bgaagui. bas uunii turuun mash sain apparat avch yavj tasarhai zurag chini hamgiin unetei heseg ni. Tsainii tsagaaraa harj suuhad saihan bdag um. Daraagiin ayalald chini amjilt husie.
ReplyDeleteИх баярлалаа, уншигчгүй бол цаг үрэн байж бичихийн хэрэг юу билээ. Thx for yr comment
ReplyDeleteYostoi goy aylah husel toruulsen temdeglel bolson shuu. Tovdod sain yavaad ireerei, daraagiin aylaliin temdegleliig tesen yadan huleej baigaa shuu.
ReplyDeleteБаярлалаа.Дандаа урам өгч зоригжуулж байсан шүү
ReplyDeleteЧингэс хаан дээд сургуулийн профессор багш Ой.Сүхбаатарт таны энэ тэмдэглэлийг уншуулсан юм. Тэр танд хэдэн үг хэлүүлсэн юм. Үнэхээр сайхан аян замын тэмдэглэл болсон, мөн дараагийн нийтлэлийг хүлээж байгаа, монголчуудын аялах хүслийг төрүүлэхээр өндөр сэтгэгдэл үлдээхүйц болсон байна гэнээ. Танд амжилт хүсье.
ReplyDeleteХ.Ариунболд
Za estoi neg zav gargaj baigaad duustal ni unshlaa. Mundag goyo bichleg bolson bna aa. Zug yavaad irsen yum shig l bolloo. Chi ch profi zuragchin shig l zuragnuud avsan bna aa. Mongol oron mini iim l saihan daa...
ReplyDeleteЗа ёстой мундаг гоё тэмдэглэл болжээ. Дараа аялалд хамт явчмаарч санагдах шиг. Ямар ч байсан "тагнуулд хамт явж болохоор" сайн аялагч байна чи. Зам зууртаа тэмдэглэл хийдэг юмуу, эсвэл залуу хүн гэсэндээ ийм ой сайтай байна уу гэсэн асуулт бас урган гарч байхын. Ер нь мэдээллээр баяжуулж, бас чиг хөөрхөн хошгнолтой бичсэн чинь надад их таалагдлаа хө. Цаашид улам их аялаж, олон сайхан тэмдэглэл бичээсэй гэж хүсэх байна.
ReplyDeleteKhaba
энэ Алтай Таван Богдын цуврал бичлэгүүдийг чинь уншина гэж бодоод л завдал болохгүй байсан юм өнөөдөр эхнээс нь аваад дуустал нь уншлаа. надад төрсөн сэтгэгдэл гэвэл ӨӨРӨӨ ЯВААД ИРСЭН юм шиг л боллоо доо. бас ийм аялал хийж чадсан та 2-аар бахархах атаархах сэтгэл төрсөнг нуух юун гэж. би ч тэгээд бас л аялах дуртай хээрээ гэр хэцээр дэр хийх санаатай хүн болохоор хурдхан шиг л хаашаа ч хамаагүй үүргэвчээ үүрээд гармаар санагдчихлаа. Алтайн нуруу, хүрхэрээ, хөвсгөлийн тухай сайхан бичжээ, сайхан ч зурагнууд дарсан байна. эдгээр зурагнуудаас ч илүү сайхан зураг цаана нь байгаа байх.
ReplyDeleteзурагчид хамгийн чухал үед батарей дуусдаг гэж яридаг тийм болохоор олон нөөц батарей хэрэг болдог шүү нээрээ.
маш сайхан аялал тэмдэглэл болсон байна шүүү.
wow, nice blog! tnx lot!
ReplyDeleteӨөрийн гайхамшигт сайхан аялалаа хуваалцсанд талархаж байна. Хүний сэтгэлд хүрсэн сайхан аяллын тэмдэглэл, гайхалтай зурагнууд, олон олон хүн уншаасай
ReplyDeleteГайхалтай аялал байна. Гэр бүлээрээ ингэж аялаж үзэх юмсан. Аялах тухай байнга боддог байсан боловч сүүлдээ байрны зээлэндээ дарлуулаад ийм зүйлийн тухай бодохоо ч больсон байна шд. Буцаад л аялалын тухай бодогдоод ирж байна :) Та 2 өөдгүй, шуналтай гард хулхидуулсан ч гэсэн сүүлд бодоход үнэхээр гоё дурсамжтай л үлдсэн байна даа. Тэмдэглэлээ ч нүдэнд харагдтал бичсэн байна. Дараачийн аялалд чинь амжилт хүсье.
ReplyDeletesaihan temdeglel bn bayrllaa ahias zunduu temdeglel bicheerei tesen yadanhuleej bn shuu
ReplyDeleteuneheer gaikhaltai saikhan temdeglel bailaa ajilaa umartan baij unshiv. enehuu ayalalaa ulam saikhan urgeljluulj baigaarai sanaandgui olj unshlaa ayalagch nar zuvhun uunii tuhail bicheh yarih estoi sanagdana bayarlalaa amjilt
ReplyDeleteИх сайхан тэмдэглэл болжээ. Би ч гэсэн аялах их дуртай басчгүй нэлээд газраар явж үзсэн. Ер нь бол аялалын дурсамжаа шинэхэн бөгөөд сонихон байхад нь бичиж тэмдэглэн үлдээвэл их зүйтэйн байна гэж таны тэмдэглэлээс ойлгож авлаа. Монголчууд маань дотооддоо аялахдаа байгалиа хайрлаж, гаргасан хог хаягдлаа өөрсдөө аваад явж байгаасай гэж хүсмээр байна.Явсан газарт л архины шил бас бус хогоо үлдээдэг ухамсарт бус хүмүүсийн үйлдэл уур бухимдлыг барах тохиодол мундахгүй л их байдаг нь үнэхээр харамсалтай шүү.
ReplyDeleteҮдээс өмнөх хамаг ажил алаад хаялаа шүү хэ хэ. За наад улсуудын чинь утас шөрмөс энэ тэрийг авна шүү, явнаа тэгж байгаад. Одоо л гараад шидчихмээр болоод байна шүү хэ хэ.
ReplyDeleteСайн байна уу. Үнэхээр сайхан аялал ч болж үнэхээр нүдэнд харагдтал бичих юм. Миний туйлийн хүсэл мөрөөдөл аялах. Яагаад ч юм байнгийн л аялах талаар бодож явдаг. Хэрэгжүүлэх үүнднээс хагас бүтэн сайнд хүртэл Богд уулруу алхах Цонжинболдогруу дугуураар явах. Зайсанлуу алхах. Өөрийн нутагруугаа явах гээд л. Хэдийгээр бага явсан ч энэ бүхэн миний эхлэл байх болно гэж итгэдэг. Таньд маш их баярлалаа.
ReplyDeleteБи 2008 онд хагийн хар нуурлуу алхаж байсан. Үнэхээр гоё газар. Би Эх дэлхийн байгалийг үнэхээр шитдэгшүү. Хэрэв та хүсэх юм бол би танийг манай нутгаар аялаасаа гэж хүсэж байна. Морин аялал хийж болох юм. Хаана вэ гэхлээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сум. Үнэхээр тоотой хүмүүсийн хөл хүрсэн нэг газар бий шүү. Намайг Золбаяр гэдэг. zoloo_zlz@yahoo.com
ReplyDeleteБаярлалаа Золоо. Тэгж байгаад Хүдэр орно оо.Yahoo messenger umuu Facebook deer naizuud bolyo.
ReplyDeleteMinii Yahoo ID zoloo_zlz, Facebook Золбаяр Лхагва geed haigaad burtgeerei. Suuld neg aylah gej bna ges sonsson yu bolson. Sain yavj irsen uu.
ReplyDeletesaihan aylal baina. bayarlalaa
ReplyDeleteCHINI BICHSEN TEMDEGLELIIG URAN ZOHIOLIIN SONIRHOLTOI NOM MET UNSHLAA...ZARIM UILEE HUGJITEI ONOVCHTOI UGEER ILERHIILSEN N UURIN ERHGUI INEELGEJ BAILAA,YAMARCH BAISAN NAANATAI ZAANTAI BODOLTOI,HUSEL ZORILGODO UNENCH SAIN BUSGUI GEDEG N MEDREGDEJ BAINA...BAYARLALAA!
ReplyDeleteҮнэхээр гайхалтай сайхан аялалууд, бишрэхээс аргагүй тэмдэглэлүүд байна. Таньтай танилцахыг хүсэж байна. b_tuvshne@yahoo.com add хийгээрэй. Таньд амжилт хүсье. Холбоо барина гэдэгд найдаж байна.
ReplyDeleteoo mash saihan bailaa tanai ger bvld vnheer ih bayrlaj bna
ReplyDelete