Monday, April 4, 2011

2001.07.12-2007.07.17: Induction week буюу танилцах долоо хоног


Наадмын маргааш товлосон өдөр ирж, дүүгээрээ хүргүүлэн офисийн хашаанд очлоо. Намрын танилцуулах өдөрт оролцож байсан зүс таних ганц нэг хүүхэд байна. Эмчтэй ярилцаж, ямар ямар өвчнөөр өвдөж байсан, харшилтай эсэх зэрэг асуулга өглөө. Сүхбаатар аймгийн хүүхдүүд энэ удаагийн экспедицэд олноороо оролцох юм байна.

Friday, April 1, 2011

Оршил


Арван жилийн өмнө юм даа, 2001 онд оюутан байхдаа залуу үеийг хөгжүүлэх зорилготой, Британий хунтайж Чарльзийн ивээл дор байдаг Raleigh International гэж сайн санааны байгууллагын (Youth development charity) зохион байгуулсан экспедицэд оролцох ховор завшаан  тохиосон юм. Ховор гэсний учир нь энэ экспедиц 1999-2001 онд Монголд ердөө гурван (тав ч байж магадгүй) удаа явагдаад эмнэлгийн тусламж авахад удаан тул хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үзээд зогсоосон байдаг.