Friday, December 17, 2010

Эхлэл-үргэлжлэл 1


Төдөлгүй бөмбөгдөлт тогтмол давтамжтай болж ирлээ. Нэг удаа манай сургуулийн хашаан дотор тэсэрдэг бөмбөг унаж, хэдэн хүнийг юу ч үгүй болтол нь тасар татаж, дэлбэрэлтэнд нь зэргэлдээх гудамжны  барилгууд, тэр дундаа цэргийн эмнэлэг байрлаж байсан байшин (одоо Эмч нарын мэргэшил дээшлүүлэх хүрээлэн байгаа тэр байшин) өртөж билээ.

Wednesday, December 1, 2010

Эхлэл


Дайн айсуйг 1941 оны хавар Ленинградад цөөнгүй хүн таамаглаж байлаа. Мэдээлэлд ойрхон зарим нь дайны бэлтгэл нэгэнт эхэлчихээд байгааг мэдэж байсан бол жирийн оршин суугчдын чихийг элдвийн цуу яриа, хов жив сэртхийлгэн байв. Гэхдээ тэдний хэн нь ч дайн эхэлснээс хойш ердөө гуравхан сар өнгөрөхөд немцүүд хотыг бүсэлсэн байх юм гэж, хагас жилийн дараа гэхэд хотын гурван хүн тутмын нэг нь өлсгөлөнгийн аймшигт үхлээр үхэх юм гэж төсөөлөөгүй билээ.